Нүүр
Ангилал
Мэдэгдэл
Профайл
  • Брэнд

  • Нөүтбүүк

  • Гар утас

  • Принтер

  • Камер

  • Шинэ

  • Хямдралтай

  • Лизингийн үйлчилгээ

News

  1. Нүүр
  2. /
  3. Мэдээ

Угсралтын заавар

 

     “EGGER” БРЭНДИЙН ТҮРГЭН УГСРАХ “JUST clic!, UNI fit” ТҮГЖЭЭТ

СИСТЕМ БҮХИЙ ЛАМИНАТАН ШАЛ УГСРАЛТАД БЭЛТГЭХ, УГСРАХ БОЛОН ЦЭВЭРЛЭГЭЭ АРЧИЛГААНЫ ЗААВАРЧИЛГАА       

Шал угсралтын бэлтгэл ажил:

  1. Ламинатан шалыг угсрах талбайд авчирсны дараа
    • 40% -70% агаарын чийгшилтэй,
    • Шалны гадаргуу дээрх дулааны хэм хамгийн багадаа 15 ˚С,
    • Тасалгааны дулааны хэм хамгийн багадаа 18 ˚С бүхий угсрах орчинд
    • Тэгш, хавтгай гадаргуу дээр хананаас багадаа 50см зай аван өрж байрлуулан сав баглаа боодлыг задлалгүй 48 цаг байлгана.
  2. Угсрах талбай, гадаргууг бэлдэх
    • Шал угсрах гадаргууг чийгшил хэмжлийн багаж ашиглан дараах шаардлага хангасан эсэхийг шалгана:
      • Бетон цутгамал гадаргуу ≤ 2 CM% - шалны халаалттай бетон цутгамал гадаргуу ≤ 1.8 CM%
    • Барилгын суурь шалны тэгшилгээний хүлцэх алдаа 1 метрт 2мм –ээс илүүгүй байх.
    • Шал угсрах талбайг сайтар соруулж цэвэрлэсэн байх ёстой ба суурь шал нь огт чийггүй байх ёстой.
    • Сууринд чийгээс хамгаалах хальсан дэвсгэр болон дуу чимээнээс нягтаршил өндөртэй тусгаарлах зөөлөвч дэвсэж өгөх шаардлагатай.

Суурилуулалтын техникийн зааварчилгаа:  

  1. Шалыг угсрахдаа
      • Хананаас хааш хаашаагаа 8 – 10 мм зай авсан байх шаардлагатай ба шаблон жийргэвч бэлдэж угсралтад ашиглана.
      • Эхний эгнээнээс угсарч эхлэхдээ шалны 2 тал эмтэрч гэмтээгүй эсэхийг сайтар шалгаж хэл (А) болон түгжих хэсэг(В) нарыг сайтар ялгаж мэддэг болох хэрэгтэй. (Зураг 1)
      • Эхний эгнээг шахахдаа хэл талыг хана руу харуулан суурилуулж эхэлнэ. (Зураг 2)
      • Эгнээ бүрийн эхлэл төгсгөлд нь багадаа 20см урттай зүсвэр оруулна.  Үүнээс богино байж болохгүй. Эхлэл төгсгөлийн түгжээг хэвтээ байрлалаас бус 15˚ хагас босоо байрлалаас амалгааг тэгш нийлүүлж түгжинэ (Энэ үед түгжээний ховилд ямар нэг шороо тоос ороогүй байх ёстой ба шалгаж цэвэрлэнэ үү).
      • Эгнээ хоорондын шалны зөрүүлэг нь мөн л багадаа 20см алслалттай зөрж байх ёстой буюу шалны зөрүүлэг нэг эгнээнд байх ёсгүй.
      • Эхний эгнээг бүрэн угсарч дууссаны дараа 2 дахь эгнээг мөн бүрэн угсарснаар 2 эгнээг нэгэн жигд 15˚ налуугаас амлуулан түгжинэ.
      • Төгсгөлийн эгнээний зүсвэр багадаа 50мм байх ба догол түгжээг зорж тэгшлээд цавуудаж холбоно. (Зураг 3 – 10)
    • Шал суурилуулж буй өрөөний хэмжээ уртаашаа 10 метрээс илүү, өргөөшөө 6 метрээс илүү болоход ам дарагч заавал хэрэглэх шаардлагатай.
    • Өрөө хоорондоо хаалганы босго бүрт ам дарагч хийх шаардлагатай.
    • Саадыг урьдчилан хэмжиж нүхэлж бэлдээд зориулалтын хамгаалалтаар бүрэх нь зүйтэй.

  • Плинтусыг шаланд шахахгүйгээр хананд нь тогтоох ёстой ба ингэснээр тэлэлт өгөх явцад хананаас авсан зайруугаа зайгаа тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  1. Шал угсарч дууссаны дараах цэвэрлэгээ, арчилгааны зааварчилгаа
    • Шалыг шахаж дууссаны дараа өрөөг маш сайн агааржуулах шаардлагатай.
    • Элдэв тортог засварын дараах бохирдлыг 20˚С -22˚С дулаан усанд норгосон 50-60 хувь чийглэг алчуураар арчиж цэвэрлэнэ.  
    • Дугуйтай сандал болон хурц ирмэг бүхий тавилгын доор нимгэн суурь тавих нь таны гэрийн шалыг хамгаална.
  2. Шаардлагатай үед шалыг салгахаар болсон тохиолдолд
    • Эгнээг хагас налуугаар буюу нэг талаас өргөх байдлаар босгоод хавтанг нэг талруу нь сугалах байдлаар салгана.

БИДНИЙ ТУХАЙ

Танилцуулга

Хамтран ажиллах

ТУСЛАМЖ

Төлбөр буцаах хүсэлт илгээх

Үйлчилгээний нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Нууцлалын баталгаа

Баталгааны нөхцөл

ОНЦЛОХ

Брэндүүд

Лизинг

Лизингийн хүсэлт

Нэхэмжлэл авах

ХОЛБОО БАРИХ

Утас:

75-888-555

Дуудлага хүлээн авах цаг:

Даваа-Баасан: 10:00-19:00

Бямба: 11:00-16:00

Имэйл:

itstore@itzone.mn

ХАЯГ

Салбар дэлгүүр 1:

Чингэлтэй дүүрэг, Компьютер ландын урд, ITstore Market дэлгүүр

Салбар дэлгүүр 2:

Хан-Уул дүүрэг, Токио Таун-ы 1 давхарт ITStore HyperWorld дэлгүүр

ЦАГИЙН ХУВААРЬ

iTSTORE салбар дэлгүүр:

Даваа-Баасан: 10:00-19:00

Бямба: 11:00-16:00

Ням: Амарна

© 2025 Зохиогчийн эрх хамгаалагдсан