3 min read | Take a break!
Сүүлийн үед бидний амьдралын хэв маяг төсөөлснөөс хэд дахин өөрчлөгдөж байгаа нь хүн бүрийн алхам тутамдаа хийдэг ажил, сурч хөгжих үйл явц, хэрэглэж буй технологиор мэдрэгдэж байна. Тухайлбал, 2020 оны хичээлийн жил Hybrid буюу танхим, онлайн хосолсон сургалтын орчныг бүрдүүлж хичээллэсээр хэдийнээ 2 сарын хугацааг ардаа орхижээ. Энэ хугацаанд оюутан, сурагчдаас авхуулаад багш нар ч мөн адил заах арга барилын хувьд олон сорилттой нүүр тулсан гэж хэлэхэд илүүдэхгүй билээ.
Энэхүү өөрчлөлтөд ЕБС болон Их дээд сургуулиуд технологийн тусламжтайгаар хөл нийлүүлэн алхаж байна. Хэрэглэхэд хялбар дижитал үзэг, зургийн таблет зэрэг дэвшилтэт технологиуд нь хамтын ажиллагаа, харилцан үйлчлэлийг сайжруулж, нэг ангид байхгүй байсан ч зайнаас хамт байгаа мэт мэдрэмжийг бий болгож байна.
Drawing Tablet буюу монголчилбол зургийн таблетын хамгийн алдартай брэнд нь WACOM бөгөөд 1984 онд анхны зургийн таблетаа гаргаж байжээ.
Зургийн таблетыг ихэвчлэн зураг зурах дуртай, дижитал арт артистууд хэрэглэдэг байсан бол цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр онлайнаар хичээл заадаг багш, оюутнууд, инженерүүд гээд маш олон салбарын мэргэжилтнүүд бүтээмжээ нэмэгдүүлэхээр ашиглаж байна. Аливаа зураг, бүтээлийг технологи ашиглан дижитал байдлаар дүрсэлнэ гэдэг өөрөө гайхамшиг юм. Уг бүтээгдэхүүний тусламжтайгаар 2D, 3D, иллюстрэйшн, анимэйшн бүр цаашлаад хүүхэлдэйн кино, онлайн тоглоом, манга гээд бүгдийг хийх боломжтой байх нь.
1. Дэлгэцтэй таблетын тухайд Cintiq болон One зэрэг загварууд байх бөгөөд үүнийг илүү мэргэжлийн, ахисан түвшний артистууд ашигладаг.
2. Мөн CTL, Intous S зэрэг дэлгэцгүй буюу бусад компьютерын дэлгэцтэй хослон ажиллах боломжтой загварууд орно. Эдгээр нь дэлгэцтэй таблеттай адил зураг зурж, тэмдэглэл хийх бүрэн боломжтой.
1. Даралт мэдрэх түвшин буюу Pen Pressure Level
Энэхүү даралт мэдрэх түвшин нь үзэг болон таблет хоорондын даралтын харилцан хамаарлыг мэдрэн нарийн эсвэл өргөн гаралтыг компьютерын өгөгдөл рүү шилжүүлэн харуулдаг гэсэн үг. Wacom Cintiq зургийн таблетын даралт мэдрэх түвшин “8192” байдаг бөгөөд энэ нь энгийн харандаагаар цаасан дээр зурахаас ч хавьгүй илүү гэж хэлэхэд хилсдэхгүй.
2. Хэмжээ / Dimensions /
Хэмжээ томрох тусам үнэ нь нэмэгдэх бөгөөд даралт мэдрэгчийн материалаас хамааралтай. Анх дурдсанчлан зургийн таблетыг инженерүүд болон оюутнууд тэмдэглэгээ хийх, багш нар онлайн хичээлд ашиглах үед, мөн зураг зурсан ч заавал том дэлгэцтэй байх шаардлагагүй. Бие жижиг ч бэлчээр том загварууд зөндөө бий.
3. Нэмэлт товчлуурууд
Programmable buttons буюу ажиллаж байх үедээ механик үйлдлийг хөнгөвчлөхөд зориулсан товчлуурууд нь мөн адил загвар тус бүр дээр өөр өөр байдаг. Хэрэглээнээсээ хамаараад сонгох боломжтой.
Дэлгэрэнгүй: https://itstore.mn/products/wacom-intuos-s-black-ctl-4100-k0-cx
Энэ загвар нь зөөврийн компьютертой хоршиж ажилладаг бөгөөд анх суралцаж, сонирхож байгаа хүмүүст илүү тохиромжтой ба авч явахад авсаархан. Wacom брэндийнх учир таныг гонсойлгохгүй, хамгаалалттай хэрэглээ болж чадна. Wacom бол итгэл даахуйц брэнд юм.