Та бүхний хувьд ихэнх нь Dell брэндийн нөүтбүүк ашигладаг гэдэгт итгэлтэй байна. Батарейд ашиглагдах хугацаа буюу насжилт /суллаад ахин цэнэглэх тоо/ нь хязгаартай байдаг. Тус брэндийн нөүтбүүк нь хэрэглэгч өөрөө Компьютерын Оролт/Гаралтын систем /BIOS/-руу нэвтрээд батарейныхаа насжилтыг хянаад явах боломжтой. Батарейны насжилтыг 4 түвшинд харуулж өгсөн байдаг:
Excellent - маш сайн буюу шинэ батарей
Normal - хэвийн Lifetime approximately 90%
Moderate - дунд зэргийн Lifetime approximately 80%
Replace battery - цэнэглэгдэх боломжгүй буюу батарей солих шаардлагатай
Хэрэглэгч доорх зурагт үзүүлсэн зааврын дагуу батарейныхаа явцыг хянаснаар эвдэрсний дараа бус урьдчилан арга хэмжээ авах давуу талтай.
1. Батарейны насжилт (health) харах заавар зураг.
Зураг 1. Асаах товчлуур дарсаны дараа BIOS-руу нэвтрэхийн тулд F2 товчлуурыг дарна.
Зураг 2. BIOS-руу нэвтэрсний дараа System information – оос батарейны үзүүлэлт дээрх зурагт
үзүүлсэнээр харагдана.
• Battery charge level - Blue
• Battery Health Status - Green
• AC Adapter - Yellow
Өөрийн ашиглаж байгаа лэптоп ямар төрлийн батарейтай гэдгээсээ хэрхэн
арчлах нь өөр өөр байдаг. Сүүлийн үед бараг бүх электрон хэрэгсэлд хэрэглэгдэж
байгаа цэнэглэдэг баттерей нь Литийн ион (Li-ion) ашигласан байдаг.
1. Батарейний цэнэгийг хэзээ ч бүрэн дуусгаж болохгүй. Аль болох цэнэгийг 20%-
аас доош оруулахгүй байхыг хичээгээрэй. Удаан ашиглахгүй хадгалаж байгаа бол
цэнэгийг дүүртэл нь цэнэглээрэй. Хичнээн дүүрэн цэнэглэсэн ч батарей нь
аажимдаа цэнэг алдаж байдаг. Хэрэв Литийн ионы батарейн цэнэгийг бүрэн
дуусгавал бүрэн нурах аюултай.
2. Хэт халуун хүйтэнд орхихгүй байх. Батарейг амархан нураадаг нэг хүчин зүйл нь
энэ юм. Нарны тусгал, халуун паар зэргээс аль болох зайтай байлгаарай. Хэрвээ
оффис дотор халуун орчинтой бол хөргүүр ашиглах зэрэг арга хэмээг батарейгаа
удаан ашиглахын тулд ашиглаж болно. Ер нь л бол яг тохирсон сэрүүн нөхцөлд
байлгах зүйтэй. Хэт халуунаас болж дэлбэрэх аюултай.
3. Өөрийн тохируулж хийсэн үйлдвэрлэгчээс дагуулж өгсөн цэнэглэгчийг ашигла.
Зарим хүмүүс цэнэглэж болж байвал эсвэл оролт нь таарч байна гээд хамаагүй янз
бүрийн хүчин чадалтай цэнэглэгч лаптопондоо залгах тохиолдол байдаг. Энэ нь
батарейг нураах хүчин зүйл бас болдог.
4. Шинэ батарей сонгож авахдаа яг үйлдвэрлэгчийн OEM буюу genuine сонгох
хэрэгтэй.
5. Battery saver settings руугаа ороод хэрэглэгдэхгүй байгаа программуудаа хаах мөн
дэлгэцний гэрэлтүүлгийг тохируулж үр ашиггүй цэнэг алдалтыг бууруулвал
батарей цэнэгээ удаан барихаас гадна ашиглалтын хугацааг уртасгана. Учир нь
дүүртэл цэнэглэгдсэн баттерей цэнэгээ 70 процентоор алдахад 1 цикл гэж
тоологддог. Циклийн тооноос хамаар ч Зураг2 – д харуулсан battery health status-
ын төлөв өөрчлөгддөг.
6. Хэрвээ та лэптопоо ашиглахгүй удаан хугацаанд хадгалахаар шийдсэн бол
батарейгаа 40 процентоос баггүй цэнэглээд 0°C градустай орчинд хадгалбал
батарейны насжилтанд багаар нөлөөлнө. Учир нь батарейг ашиглаагүй байхад
насжилт /Lifetime/ багассаар байдаг тул хэсэг хугацааны дараа ахин цэнэглэх
шаардлагатай болдог.