Удаан хүлээлгэсэн Lease 2.0 маань шинэчлэгдэн орлоо!
Технологийн төрөлжсөн онлайн худалдааны сайтаас шохоорхсон бараагаа хараад шүлсээ дуслуулаад үлдсэн л биздээ. Тэгвэл бусад хэрэглээний барааг бодвол авахад арай үнэтэй байдаг гар утас, компьютер, дижитал зургийн аппарат, чихэвч, спикер гэх мэт хүссэн технологийн бараагаа ямарч банк болон банк бус санхүүгийн байгууллага руу бичиг цаас барин, оочир дугаар үүсгэн хөөцөлдөх шаардлагагүйгээр гэр, оффис хаанаас ч, хэзээ ч хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэн бараагаа хүргүүлээд авах боломжийг бид олгож байна. Энэ бол орчин цагийн завгүй амьдралын хэв маяг бүхий хэрэглэгч таны цоо шинэ худалдан авалтын дэвшил байх болно.
Lease 2.0 шинэ нөхцөл
Хуучин нөхцөл | Шинэ нөхцөл | |
Урьдчилгаа | 30 - 50% | 0% |
Зээлийн дээд хэмжээ | 1.5 сая | 10 сая |
Зээлийн хугацаа | 6 сар хүртэл | 30 сар хүртэл |
Lease 2.0 -ийн тусламжтайгаар хэрэглэгч танд бодитоор мэдрэгдэх дараах хоёр давуу талыг дурдая.
1. Таны цаг болон хүчин чармайлтыг хэмнэнэ.
Зээлээр худалдан авах хүсэлтээ ажил дээрээ, гэртээ эсвэл ямар ч цагт хаанаас ч илгээх боломжтой. Хүсэлт илгээх явцад таны иргэний үнэмлэх болон гар утас хажууд байхад ердөө 5 минут л зарцуулагдана. Өмнөх лизингийн нөхцөлөөр хүсэлт илгээх явцад хэрэглэгчийн зүгээс байнга гардаг байсан эндүүлрийг бууруулж хэрэглэгч нэг удаагийн хүсэлтээр амжилттай лизингээ баталгаажуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс зааварчилгаа, алхамуудийг маш ойлгомжтой болгож өгсөн. Жишээ нь: Таны сард төлөх нийт зээлийн дүн /бусад ипотекийн зээл, цалингийн зээл, кредит картны зээл зэргийг оруулаад/ нийт орлогын 60% -иас ихгүй байх ёстой ба зээлийн дүнгийн орлогод эзэлж буй хувиа хянах боломжтой болсон.
2. Нэг дор сагсандаа хүссэн хэдэн ч бараагаа хийгээд бөөн дүнгээр зээлэх боломжтой.
Жишээ нь гар утас худалдан авахдаа хамт хэрэглэгддэг зөөврийн цэнэглэгч, чихэвч зэргээ хамт сагслаад авах боломжтой.
3. Хамгийн хялбар бөгөөд ухаалаг шийдэл.
Та өөрийн санхүүгийн боломжиндоо тааруулан зээлийн аргачлалаа хүссэнээрээ сонгох боломжтой. Их Бага ямар дүнтэй худалдан авалт хийхээс шалтгаалан шуурхай эсвэл урт хугацааны лизингээс сонгох боломжтой.
Зээлийн хүсэлт илгээхэд юуг анхаарах вэ?
Зээлийн шийдвэр ба бараа олголт хэрхэн хийгдэх вэ?