Apple компанийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах “California Streaming” виртуал медиа арга хэмжээ Монголын цагаар 9-р сарын 15-ны 01:00 цагаас болж өндөрлөлөө.
Тухайн арга хэмжээгээр iPhone 13, iPhone 13 Pro, Apple Watch Series 7, шинэ iPad болон iPad mini зэрэг бүтээгдэхүүнийг танилцууллаа. Өмнөх загваруудаас ялгарах онцлог давуу талыг товчхон дурдвал:
Цахим ертөнц дэх технологи сонирхогчдын дунд өндөр хүлээлттэй байсан iPhone 13 загвар энэ удаа өнгө төрхийн хувьд арын хос камер диагональ байрлалтай болохын зэрэгцээ шинэ ягаан өнгөний сонголт, цэнэгээ илүү удаан барих батарей, A15 Bionic чиптэйгээр шинэчлэлт хийжээ.
Дэлгэцийн хэмжээний хувьд iPhone 13 нь 6.1 инч, харин iPhone 13 mini загвар нь 5.4 инчийн дэлгэцтэй бүтээгджээ. Камерын хувьд Cinematic mode нэмэгдсэн бөгөөд ухаалгаар дүрс шилжүүлэгчтэй болсон. Мөн шинэ A15 Bionic чипийн тусламжтайгаар CPU 50% илүү, график процессор 30% илүү хурдтай болж, Face ID өгөгдөл болон нууцлалын хамгаалалтыг дараагийн түвшинд гаргажээ.
![]()
A15 Bionic is a game-changing chip.
iPhone 13 Pro загварыг дараах ерөнхий 4 зүйлээр онцлон танилцууллаа. Үүнд:
Дэлгэцийн хэмжээний хувьд iPhone 13 Pro Max нь 6.7 инч, харин iPhone 13 Pro загвар нь 6.1 инчийн дэлгэцтэй бүтээгджээ. Pro загвар нь graphite (хар саарал), gold (алтлаг), silver (мөнгөлөг) болон цоо шинэ sierra blue (усан цэнхэр) гэх дөрвөн өнгийн сонголттой бөгөөд энгийн iPhone 13 загвартай харьцуулахад илүү металлик туяатай харагдана. Утасны багтаамжийн хувьд 128GB - 1TB хүртэл шийдэж өгчээ. Үүнээс харахад iPhone 13 Pro болон iPhone 13 Pro Max нь анхны 1TB хүртэлх багтаамжийн сонголттой загвар боллоо.
![]()
2 жил гаруй хугацааны дараах iPad mini загвар биендээ багтамгүй техникийн үзүүлэлттэйгээр эргэн ирлээ. Тухайлбал, Home button байхгүй болж дэлгэцийн чанар болон камер сайжирсан бөгөөд чип болон процессор нь өмнөх загвараас 80% илүү болсон. 12MP -н арын камер, 5G холболт, USB-C порт дээр нэмээд соронзон тогтоогчтой Apple Pencil үзэгтэй ажиллах боломжтой болжээ.
Шинэ iPad нь А13 Bionic чиптэй, 64GB -ээс эхлэх багтаамжтай, 12MP-н өргөн тусгалтай селфи камертай шинэ iPad нь 9-р сарын 24 -с эхлэн үнийн хувьд хямд дүнтэйгээр худалдаалагдаж эхлэх төлөвтэй байна.

Шинэ загварын Apple watch Series 7-г дараах 4 зүйлээр онцлон танилцууллаа. Үүнд:
Apple Watch Series 7 ухаалаг цаг нь өмнөх загвартай харьцуулахад 20%-р илүү том дэлгэцтэй болсон ба тус дэлгэц нь хагаралтад илүү тэсвэртэйгээр бүтээгдсэн. Өнгөний хувьд хар, цагаан, ногоон, цэнхэр, улаан гэсэн таван өнгөөр худалдаанд гарах бөгөөд хөнгөн цагаан, ган, титан гэсэн материалуудын сонголттой байна. Мөн Apple TV -н Fitness -тэй холбогддог болохын зэрэгцээ хамгийн сонирхолтой дэвшилтэд шинэчлэлт нь цагнаасаа чат бичиж болдог боллоо.

Эх сурвалж: Apple.com