Нүүр
Ангилал
Мэдэгдэл
Профайл
  • Нөүтбүүк

  • Гар утас

  • Принтер

  • Камер

  • Шинэ

  • HYPERWORLD

    NEW!

  • Хямдралтай

  • Лизингийн үйлчилгээ

БИДНИЙ ТУХАЙ

Танилцуулга

Хамтран ажиллах

ТУСЛАМЖ

Төлбөр буцаах хүсэлт илгээх

Үйлчилгээний нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Нууцлалын баталгаа

Баталгааны нөхцөл

ОНЦЛОХ

Брэндүүд

Лизинг

Лизингийн хүсэлт

Нэхэмжлэл авах

ХОЛБОО БАРИХ

Утас: 75-888-555

Имэйл: itstore@itzone.mn

Дуудлага хүлээн авах цаг:

Даваа-Баасан: 10:00-19:00

Бямба: 11:00-16:00

ХАЯГ

Салбарын байршил

Цагийн хуваарь:

Даваа-Баасан: 10:00-19:00

Бямба: 11:00-16:00

Ням: Амарна

© 2025 Зохиогчийн эрх хамгаалагдсан

News

  1. Нүүр
  2. /
  3. Мэдээ

AMD RYZEN болон Intel CPU-ны ялгаа | Аль нь таны хэрэгцээнд тохирох вэ?

     Өөрийн хэрэгцээнд тохирсон компьютероо хайж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байгаа тул анхаарлаа маш сайн хандуулаарай. Хүн бүрд хэрэглээнээсээ хамаараад тоглоом тоглох, оффис программ дээр ажиллах, өрхийн хэрэгцээнд интернэт орчинд ажиллах, аль эсвэл дүрслэл графикийн программууд дээр байнга ажиллах мөн шинээр оюутан болж байгаа үед мэргэжлийн онцлогоосоо хамаараад зөв компьютероо сонгох асуудал нэлээдгүй тулгардаг билээ. Энэ удаагийн нийтлэлээр компьютерын чухал нэгэн үзүүлэлт болох процессор (CPU) -ын талаар буюу Intel болон AMD RYZEN CPU нь ямар ялгаатай болохыг дэлгэрэнгүй тайлбарлахыг зорилоо. Хүмүүсийн хэлдгээр тоо ихсэх тусам үнэхээр хүчин чадал нэмэгддэг гэж үү?

INTEL CPU

Intel Raptor Cove Core Powered 13th Gen Raptor Lake-S Desktop CPUs Feature  Up To 24 Cores, Full Lineup Leaked

     1968 оноос хойш технологийн зах зээлийн тэргүүлэгч корпорацуудын нэгээр нэрлэгдсээр ирсэн INTEL Corporation 2020 оны байдлаар 77.87 billion USD орлогоор үнэлэгдэж байна. Intel CPU-ны Brand modifier гэдэг нь i3, i5, i7, i9 гэдгийг хэлдэг бөгөөд энэ тоо дээшлэх тусам хүчин чадлын хувьд илүү болдог гэж ойлгож болно.

Жишээ нь: i7-с дээш CPU дээр hyper thread, turbo boost гэх мэт технологи нь байдаг бөгөөд нөгөө талаас core болон thread-н тоо нэмэгдээд явна. Core гэдгийг цөм гэж нэрлэнэ.

  1. Hyper thread гэдэг нь таны компьютер 4 core-той, 8 thread-тэй / 1 core = 2 thread / бол энэ нь hyper thread- технологитой гэсэн үг. Гэхдээ энэ нь 2 дахин ажиллах хүчин чадалтай гэсэн үг биш бөгөөд 1 цөм дээр 2 thread удаашралгүй давтамжаар ажиллаж байна гэж ойлгож болно. Windows программын тухайд single-threaded буюу 1 core = 1 thread байхаар бүтээгдсэн бол hyper thread -ыг давуу болгож ашигладаг Video edit хийдэг Adobe Premier болон 3D render хийдэг программууд орно. Тоглоомын тухайд ихэнх тоглоомууд Single thread технологи дээр суурилсан буюу нэг цөм дээр ажилладаг.
  2. Turbo boost гэдэг нь Core буюу цөм дээр шаардлагатай үед хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой технологи юм. 4 цөмтэй байлаа гэж бодоход зөвхөн 1 цөм ажиллах боломжтой.

https://ark.intel.com/ линкээр ороод INTEL CPU -тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг харьцуулж харах боломжтой байдаг.

Нэршлийн хувьд дэлгэрүүлж үзвэл: Intel Core I7 4770K

4 – Generation буюу процессорын үеийг хэлнэ. /Үе хойшлох тусам илүү дэвшилтэт сүүлийн үеийн CPU болох ба цахилгааны зарцуулалтаас гадна халалт багасдаг, олон RAM-г нэгэн зэрэг дэмждэг гэх мэт давуу талуудтай. 2021 оны байдлаар Intel CPU-ны хувьд 11-р үе хүртэл гарсан байна./

770 – SKU буюу бүтээгдэхүүний тусгай дугаар

K -  Unlocked буюу Overclock хийх боломжтой буюу хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой загварыг хэлнэ. Гэхдээ хүчин чадал нэмэгдэх тусам илүү халах, цахилгаан зарцуулалт нэмэгдэх магадлалтай.

Desktop

    • F – Requires discreate graphics
    • T – Power – optimized lifestyle
    • S – Special edition

Mobile

    • H – High performance graphics /onboard графикийг хэлж байгаа буюу өөрийн motherboard дээр байдаг чип юм. /
    • HK – High performance graphics, unlocked

AMD RYZEN CPU

Amd Ryzen Wallpaper Hd - 1898x1079 Wallpaper - teahub.io

2017 оны эхээр танилцуулагдсанаас хойш өдийг хүртэл сайжруулсан загварууд гарсаар буй AMD RYZEN CPU нь RYZEN 3, 5, 7, 9 болон THREADRIPPER зэрэг төрлүүдтэй. Эдгээр загваруудыг хэрэглээ болон ялгааг нь дурдвал:

  1. RYZEN 3 нь Entry Level буюу Gaming зориулалттай бөгөөд та цахим спортоор хичээллэдэг, чөлөөт цагаараа тоглох дуртай бол энэхүү процессор тохирох бөгөөд бусад үзүүлэлтийг мөн харгалзан сонголтоо хийх хэрэгтэй. Gaming болон энгийн хэрэгцээнд хэрэглэх боломжтой. Dota 2, CSGO гэх мэт хүчин чадал шаардахгүй тоглоом тоглох бол энэ процессор тохирно.
  • Core: 4
  • Thread: 8 хүртэл
  1. RYZEN 5 нь Mid Range буюу High end төрлийн процессоруудыг хэлдэг. Өндөр хүчин чадал шаардсан, Photoshop болон Adobe Premier гэх мэт Видео эдит хийх гэх мэт Light контент үйлдвэрлэгч бол энэ процессор тохирно.
  • Core: 4-6
  • Thread: 12 хүртэл
  1. RYZEN 7 нь Enthusiast буюу илүү ахисан түвшний хүчин чадал шаардсан тоглоом тоглодог, видео, зурган контент бүтээдэг хүмүүст тохиромжтой. Stream хийдэг, байнга контент үйлдвэрлэдэг, рендерлэдэг, нэг компьютер дээр тоглоод давхар Stream хийдэг бол энэхүү процессор тохирно.
  • Core: 8
  • Thread: 16
  1. RYZEN 9 нь Elite – Pro буюу Workstation зориулалтаар, encode хийдэг, маш их хэмжээний тооцоолол хийдэг хүмүүст илүү тохиромжтой. Илүү мэргэжлийн түвшинд хэрэглэхийг зорьж байгаа бол энэхүү процессор илүү таалагдана гэж бодож байна. Мэдээж үнийн хувьд өндөр дүнтэй.
  • Core: 16 хүртэл
  • Thread: 32 хүртэл
  1. THREADRIPPER нь хамгийн өндөр хүчин чадалтай том процессор бөгөөд илүү мэргэжлийн түвшинд ашиглахад тохиромжтой.
  • Core: 64 хүртэл
  • Thread: 128 хүртэл

Нэршлийн хувьд дэлгэрүүлж үзвэл: AMD RYZEN 7 3700X

3 – Generation буюу процессорын үеийг хэлнэ.

7 – Performance level эсвэл Power index -> энэ тоо ихсэх тусам хүчин чадал нэмэгдэнэ.

    • 7 -8 хооронд Power index-тэй байвал Enthusiast төрлийн хүчин чадал өндөртэй процессортоо орно. /Тухайн үе дотроо хамаарна/
    • 4-6 хооронд Power index-тэй байвал High performance төрлийн боломжийн гэсэн үнэлгээ бүхий хэсэгт багтана. /Тухайн үе дотроо хамаарна/
    • Доош байвал Mainstream буюу энгийн хэрэглээнд зориулагдсан процессорууд багтана. /Тухайн үе дотроо хамаарна/

00 – / SKU - Stock keeping unit / Бүтээгдэхүүний тусгай дугаарыг хэлнэ.

X – High performance буюу илүү сайжруулсан загварыг хэлнэ.

    • “Үсэг байхгүй бол“ – Standard
    • G- - Graphic chip ( G байхгүй бол нэмэлтээр график карт нэмэх хэрэгтэй )
    • T – Low power – (График байхгүй)
    • S – Low power w/graphic
    • H – High performance mobile
    • U - standard mobile
    • M – Low power mobile /Тог маш бага зарцуулна/
    • E – Efficiency low power /Тог бага зарцуулах тул халалт багатай/

Илүү нарийн дэлгэрэнгүй үзүүлэлтийн мэдээллийг https://www.amd.com/ линкээр ороод харах боломжтой.

ДҮГНЭЛТ

     Эцэст нь, Дүгнээд хэлэхэд Intel 3, 5, 7, 9 гэх CPU нь AMD RYZEN 3, 5, 7, 9 зэрэг дугаар бүхий CPU-тэй харьцуулахад учир дутагдалтай тул шууд харьцуулах боломжгүй буюу хүчин чадлын хувьд доторх үзүүлэлтээрээ ялгаатай байдаг. Мөн эхлээд өөрийн хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлсны дараа тохирох үзүүлэлтүүдийг харгалзан үзэж сонголтоо хийх хэрэгтэй ба ингэснээр мөнгө, цаг хугацаа тэр ч бүү хэл цахилгаанаа хэмнэх гээд маш олон давуу талууд үүснэ. Хэрвээ танд үнэхээр өөрийн хэрэгцээнд тохирсон компьютероо сонгоход тусламж хэрэгтэй бол ITStore.mn фейсбүүк, инстаграм чат мөн 7011-0544 дугаар үргэлж нээлттэй байх болно. Бүр хүрч ирээд өөрийн биеэрээ хараад сонголт хиймээр байвал Компьютер Ландын эсрэг талд байрлах ITStore Биет дэлгүүр дээр хүрээд ирээрэй. Бид танд туслахад үргэлж бэлэн.