Энэ удаагийн дугаарт "Боорцогны үйлдвэрийн эзэн" A.K.A CTS (Чинтөгс) iTpapi -н хамтаар Live stream хийх талаар зөвлөмжийг хүргэлээ.
Видеонд:
CTS (Streamer) Youtube сувгаар нь зочилж илүү их бичлэгүүдийг нь үзээрэй : CTS Youtube
Мэдээж стримийн талаар зөвлөгөө өгснийх , мөн CTS -н дурдсанаар үзэгчиддээ чанартай контентийг хүргэх нь чухал учир камер болон микрофондоо бол хамгийн хямдыг сонгох хэрэггүй шүү.
iTpapi санал болгож байна:
Webcam : Canon EOS 200d Mark II
4k бичих чадвартай хамгийн авсаархан камерын нэг. Зөвхөн стрим гэлгүйгээр зураг авах бичлэг хийх бүх хэрэглээнд танд тохирно. Саяхан гарсан Canon update -аар зургийн аппаратаа веб камер болгон ашиглах боломжтой болсон учир танд setup хийхэд хялбар бас амар байх болно. Canon камерыг вебкамер болгон ашиглах зааврыг уншихыг хүсвэл энд дар.

Microphone : THRONMAX MDRILL ZERO
Omni-Directional буюу микрофоны бараг бүх өнцгөөс дуу хүлээж авах чадвартай энэхүү микрофоныг ашигласнаар та аудионы чанартаа санаа зовох зүйл байхгүй болно. Мөн элдэв драйвер олон төрлийн плагин суулгах шаардлагагүй, та зөвхөн USB-ээ залгахад л болно.

iTpapi -н санал болгож буй хямд төсөвт таарсан стрим хийхэд ашиглах компьютерын үзүүлэлт:
CPU : AMD Ryzen 3 3300x

GPU AMD : Radeon™ RX 570 Graphics

Motherboard (Эх хавтан) : MSI b450m pro-m2 max

RAM : Patriot Viper 4 DDR4-3400 (2x 8GB)
Хямд үнэ - Өндөр clock

CPU cooler : Thermaltake Contac Silent 12
Үнэ давсан чимээгүй хөргөлт

PSU : Corsair CX Series 550 Watt 80 Plus Bronze
Сайн цахилгаан хангамжтай байхгүй бол ачааллаа даахгүй шатаж мэднэ!

SSD : Samsung (MZ-V7E500BW) 970 EVO SSD 500GB
Одоо үед арай HDD хэрэглэдэг хүн байгаа юм биш биздээ? Өгөгдлөө хурдан дамжуулж гацалтгүй тоглох, стрим хийхэд чинь SSD хард маш чухал.

Бусад : Процессор кэйс, дэлгэц , гар, хулгана -г өөрт хүссэнээрээ хэв маягтаа тааруулан сонгоорой.
