iTGUY A.K.A iTpapi -н зүгээс 7 хоног бүр манай веб сайт дээр байршиж буй бүтээгдэхүүнүүдийн шилдэг 5-г эрэмбэлж онцлон та бүхэндээ мэдээ бэлтгэн хүргэж байхаар болсон билээ.
"iTGUY Ranking" 5 дахь дугаараар танд хамгийн шилдэг* "Компьютерын дэлгэц" -үүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
*Шилдэг гэдэг нь зөвхөн үзүүлэлт ч биш үнэ, хэмжээ, гэрлийн нягтрал гэх зэрэг зүйлсээс хамаарч эрэмбэлсэн болно.
Super ultra-wide 49 инчийн хүнхэр дэлгэц гээд бод доо! 27 инчийн 2 дэлгэц нийлүүлсэн мэт л харагдна. Дээрээс нь хүнхэр гэж байгаа. Дэлгэц шинэчлэгдэх хурд нь 144 Герц, 1.07 тэрбум өнгөний ялгарал график картны Freesync бүүст гээд давуу тал үзүүлэлтүүдийг нь яриад байвал дуусахгүй. Зүгээр л ийм өргөн хүнхэр дэлгэцээр маш чанартай видео тоглуулах эсвэл машины уралдаант тоглоом тоглож байна гээд төсөөлөөд үздээ... HDR (High Dynamic Range) буюу хар болон 2 өнгөний хоорондын уусалт өнгөний ялгаралыг маш сайн гаргана. Бодит мэт мэдрэмжийг үүнээс илүү өгөх дэлгэц манай сайтад одоогоор байхгүй л байна. Та нүдний таашаалыг чухалчилдаг бол энэ л таны сонголт!
| Үзүүлэлтүүд: | |
| Хэмжээ: | Super ultra-wide 49" |
| Нягтрал: | 3840x1080 |
| Brightness: | 450 cd/㎡ (450nits) |
| Хариу үзүүлэх хурд: | 4ms |
| Дүрс шинэчлэгдэх хурд: | 144Hz |
| Өнгөний ялгарал: | 1.07 тэрбум өнгө |
| Оролтууд: | HDMI(v2.0) x2, DisplayPort 1.2, Earphone 3.5mm, USB 3.0 x2 |
| Бусад: | FREESYNC™ 2 HDR, SHADOW BOOST |
Хүрээ багатай, хэт том ч биш, хэт жижиг ч биш яг хэрэглээнд таарсан энэхүү дэлгэц манай iTGUY RANKING -н #2 -т орлоо. 240 герц хүртэл хурдтай дэлгэц шинэчлэгдэх хурд бүхий уг монитор нь таны нүдэнд харагдах виртуал ертөнцийг илүү бодит мэтээр танд хүргэнэ. Дээрээс нь Nvidia G-sync технологитой учир дүрс хоорондын шилжилтийг илүү зөөлөн гацалтгүйгээр танд хүргэх юм.
Дэлгэц шинэчлэгдэх хурд яагаад чухал вэ гэж уу? Дайснаа түрүүлж харвал түрүүлж сум тавина шүү дээ? Таны тоглоомын Ranking таны хэрэглээнээс хамаарахгүй цаг нэгэнт өнгөрсөн. Мөн гаднах байдал #Alienware -н лого гээд энэ мониторыг хүсэхгүй байх шалтгаан байгаа гэж үү? Эксээ эхнэрээ болгоход чинь туслана ;))
| Үзүүлэлтүүд: | |
| Хэмжээ: | 24.5-inch |
| Нягтрал: | 1920 x 1080 |
| Brightness: | 450 cd/㎡ (450nits) |
| Хариу үзүүлэх хурд: | 1ms |
| Дүрс шинэчлэгдэх хурд: | 240Hz |
| Өнгөний ялгарал: | 16,777,216 colors |
| Оролтууд: | 1. DP1.2 | 2. Audio out 3. Headphone jack 4. (4x) USB3.0 + (1x) upstream 5. HDMI1.4. |
| Бусад: | NVIDIA G-Sync Technology |
3. ASUS TUF GAMING VG27AQE SURFACE
Asus Cinema HDR, Gaming HDR, Shadow Boost гээд видео үзэх, тоглоом тоглох бүхий л хэрэгцээг чинь тултал нь бүүстлэх нэмэлт функцуудыг агуулсан Asus TUF (The Ultimate Force) тоглоомын ангилал нь ихэвчлэн үнэ давсан чанар(Budget friendly)-тай төхөөрөмжүүд байдаг. 165 Герцийн дэлгэц шинэчлэгдэх хурд, WQHD дэлгэцийн нягтрал гээд үнэ, үзүүлэлт хоёуланг нь нэг сумаар буудах гэж буй бол энэ л дэлгэцийг сонго гэж зөвлөе!
| Үзүүлэлтүүд: | |
| Хэмжээ: | 27-inch |
| Нягтрал: | 2560x1440 |
| Brightness: | 350 cd/㎡ (350 nits) |
| Хариу үзүүлэх хурд: | 1ms |
| Дүрс шинэчлэгдэх хурд: | 240Hz |
| Өнгөний ялгарал: | 16,777,216 colors |
| Оролтууд: | HDMI(v2.0) x2, DisplayPort 1 |
| Бусад: | ASUS Extreme Low Motion Blur Sync, G-Sync |
Зээ энэ дэлгэц нь болбоос миний өөрийн хэрэглэдэг 178 градус эргэдэг аливаа дата, том хэмжээний чартууд дээр ажиллахдаа босоогоор нь ашиглаж нэг дэлгэцэнд олон цонх багтааж ашиглах, эсвэл Кпоп одуудын соло, босоо бичлэгийг үзэх гээд кк.. олон төрлөөр ашиглах боломжтой үнэ боломжийн үзүүлэлт ч боломжийн дэлгэц билээ. Gaming хэрэглээ биш өдөр тутам оффис хэрэглээ аль алиныг нь төгс хангахаас гадна 99% sRGB учир график хэрэглээнд ашиглахад ч асуудалгүй дэлгэц юм. Хүрээ багатай (Bezelless) дизайнтай учир хоёроос дөрвөн дэлгэц холбож ашиглахад мөн тохиромжтой шүү Форексчдоо...
| Үзүүлэлтүүд: | |
| Хэмжээ: | 25" InfinityEdge |
| Нягтрал: | 2560 x 1440 |
| Brightness: | 350 cd/m² |
| Хариу үзүүлэх хурд: | 5 ms |
| Дүрс шинэчлэгдэх хурд: | 50/60 Hz |
| Өнгөний ялгарал: | 16.78 сая өнгө |
| Оролтууд: | USB 3.0 (3.1 Gen 1) x2 |
| Бусад: | infinityEdge, Dell HDR |
1 сая төгрөгөөс доош үнэтэй манай сайтад байршиж буй хамгийн сайн Gaming дэлгэц гэж хэлж болно. 24 инчийн хүнхэр дэлгэц, Самсунг гэхээр мэдээж чанар гэж байгаагаас ялгаагүй биздээ? Минимал дизайн, QLED дэлгэц, 144 Герцийн шинэчлэх хурд, 4 ms -н хариу үзүүлэх хурд гээд өөлөөд байх зүйл ховор. Та төсөвт жаахан баригдаад байгаа бол энэхүү мониторыг сонгоорой гэж зөвлөе! Өөлөх зүйл хайж ол гэвэл 250 Нитийн гэрлийн нягтралыг нь л хэлэхээр юм байна.
| Үзүүлэлтүүд: | |
| Хэмжээ: | 24" инч хүнхэр |
| Нягтрал: | 1920x1080 |
| Brightness: | 250cd/m2 |
| Хариу үзүүлэх хурд: | 4ms |
| Дүрс шинэчлэгдэх хурд: | 144Hz |
| Өнгөний ялгарал: | 16.7 сая өнгө |
| Оролтууд: |
D-Sub: 1 EA
Headphone: 1 EA
HDMI оролт: 2 EA
Display Port: 1 EA
|
| Бусад: | QLED monitor |
Манай веб сайтад байршиж буй бүх бүтээгдэхүүнүүдийг 24 цагийн дотор өөрийн гар дээр хүргүүлэн авах боломжтой шүү.
#iTpapi #iTGUY #Saintana
